Онцлох ишлэл |
|
"Амжилтыг тэмдэглэх нь сайхан боловч бүтэлгүйтлийн сургамж түүнээс илүү чухал юм." -Bill Gates |
|
|
|
ОНЦЛОХ ШИНЖИЛГЭЭ |
Хөдөлмөрийн зах зээл суларч байгаад 2022 оны өндөр инфляцын нөлөө болон төв банкнуудын өндөр бодлогын хүүгээс эрэлт буурч улмаар компаниудын ашгийн маржин буурсан нь нөлөөтэй. Учир нь компаниудын ашигт ажиллагаа буурч байгаа нь тэдгээрийг зардлаа танахад хүргэж улмаар ажиллах хүчдээ цомхотгол хийгээд байгаа юм.
Дараах графикт 2023 он эхэлснээс хойш ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо ихсэж байгааг харууллаа. |
|
Дэлгэрэнгүй → |
|
|
|
MONGOLIAN MINING CORPORATION ТЕНДЕР САНАЛ
|
MONGOLIAN MINING CORPORATION 2024 онд дуусах 9.25%-ийн купонтой ам.долларын бонд дээрээ нэгжийн үнийг нь 1,000 ам.доллароор (par value $100) худалдан авах нийт 350.2 сая ам.долларын тендер санал хөрөнгө оруулагчдадаа тавилаа.
Тендер саналын дуусах сүүлийн хугацаа 2023 оны 5 сарын 3 бөгөөд уг тендер саналын дилер менежерүүдээр "Credit Suisse" болон "Morgan Stanley" нар ажиллаж байна. |
|
|
|
|
Хувьцааны зах зээл |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын экспорт 3-р сард 1.52 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь 2022 оны мөн үеийн үзүүлэлтээс 105% өссөн дүн боллоо. 1 сараас 3-р сар хүртэлх хуримтлагдсан дүнгээр тооцвол 3.76 тэрбум ам.доллар буюу 2022 оны дүнгээс 96% өссөн үзүүлэлттэй байна. Экспортыг улсаар нь ангилбал нийт 3.76 тэрбум ам.доллар үнийн дүн бүхий экспортын 3.48 тэрбум ам.доллар буюу 92.5%-ийг БНХАУ дангаараа эзэлж байна. АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Баасан гарагийн байдлаар S&P 500 индексэд багтах компаниудаас нийт 88 компани 2023 оны 1-р улирлын тайлангаа танилцууллаа. Тэдгээр 88 компанийн 76 нь 1-р улиралд шинжээчдийн хүлээлтээс дээгүүр ашигт ажиллагаатай ажилласан байна. Хувьцаануудыг салбараар нь ангилбал санхүү, аж үйлдвэр, технологийн салбарын компаниудын ашгийн үзүүлэлт шинжээчдийн хүлээлтээс доогуур үзүүлэлттэй гарсан тохиолдол өндөр байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Евро бүсийн 4-р сарын Flash Composite PMI үзүүлэлт 53.7-оос 54.4-д хүрч өссөн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь тус индексийн 6 дах сараа дараалан өссөн тохиолдол болж байгаа бөгөөд үйлчилгээний салбарын эрэлт өндөр байгаа нь гол нөлөөг үзүүлсэн байна.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын 3-р сарын суурь инфляцын түвшин 3.1%-тай гарлаа. Уг түвшин нь тус улсын зорилтот 2.0%-ийн түвшнээс өндөр үзүүлэлт ба Японы төв банканд бодлогын хүүгээ өсгөх дарамтыг нэмэгдүүлж байна. Төв банкны шинэ ерөнхийлөгч Kazuo Ueda 4 сарын 27-28-д Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулна. Бидний хувьд инфляцын түвшнийг харгалзан үзэж байгаа хэдий ч уг хурлаар Япон улсын төв банкийг өгөөжийн муруйн хяналт болон бодлогын хүүгийн түвшинд өөрчлөлт оруулахгүй гэх хүлээлттэй байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын 2023 оны 1-р улирлын Дотоодын нийт бүтээгдэхүүн 4.5%-ийн өсөлттэй гарлаа. Үүнд, Ардын банкны мөнгөний зөөлөн бодлого, үл хөдлөх хөрөнгийн салбарын хөнгөлөлттэй зээл болон ковидын хязгаарлалт цуцлагдаж экспорт тогтвортой өсөж буй нь гол нөлөөг үзүүлсэн байна.
|
Дэлгэрэнгүй → |
|
|
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: 2023 оны 4 дүгээр сарын 17-ноос 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 2,154 ширхэг үнэт цаасыг 215,399,760 төгрөгөөр арилжааллаа.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 3.57%-д хаагдлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
|
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортод эзлэх хэмжээ 2 хувьд хүрэхгүй байна |
2023.04.19 |
Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн салбар эзэлдэг бол үлдсэн хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлж 0.5 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлж байна. |
Дэлгэрэнгүй |
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого ₮4.8 их наяд болж, 34.4 хувиар өсжээ |
2023.04.18 |
Төсвийн тэнцэл сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа ашигтай буюу 656.6 тэрбум төгрөг болов. |
Дэлгэрэнгүй |
|
|
|
ХААН БАНК ХХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛЭЛТЭЭСЭЭ ДАВЖ ХААГДЛАА |
2023.04.20 |
"ХААН Банк" ХХК-ийн шинээр гарган олон нийтэд санал болгож байгаа үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 10:00-19:00 цагийн хооронд, 04 дүгээр сарын 14-нөөс 04 дүгээр сарын 19-ний өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авна.
ХААН банк нийт хувьцааныхаа 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу 191,219,800 ширхэг хувьцааг нэмж гарган, нэгж хувьцааг 959 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна. |
Дэлгэрэнгүй
|
|
|
|